О.Ганцоож: Орон нутагт залуусыг байлгах гол хөшүүрэг бол ажлын байр, орлого юм
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Ус эрдэнэ жимс”, “Ус эрдэнэ дриллинг” компанийн захирал, аймгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тэргүүн Очирбатын Ганцоожтой ярилцлаа. Түүний хувьд Японд суурь болон дээд боловсрол эзэмшсэн чадварлаг залуу боловсон хүчин хэдий ч эх орондоо, тэр дундаа бүр алс баруун хязгаар төрөлх Увс аймагтаа ажиллаж, амьдарч байгаа нь хамгаас сайшаалтай хэрэг юм. Тэрбээр 2008 оноос аймагтаа ирж, аав ээжийнхээ үүсгэн байгуулсан “Ус-Эрдэнэ” компанийг удирдан жолоодож, улмаар “Ус эрдэнэ жимс”, “Ус эрдэнэ дриллинг” компани болгон өргөжүүлээд байна.
2299 өдөр