Сайншанд суманд цахиур чулуу боловсруулах үйлдвэр ашиглалтад орно

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.mn
2019-03-27 10:56:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Японы “Мегатек корпораци”-ийн хөрөнгө оруулалтаар цахиур чулуу боловсруулах үйлдвэр Сайншанд хотод байгуулах бэлтгэл ажил өрнөж байна.

Төслийн хүрээнд "Мегатек Манюфактуринг Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Сасаки Мицүхидэ болон ерөнхий менежер Э.Баясал нар энэ сарын 22-нд сумын Засаг дарга С.Одбаяртайтай уулзаж, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Сайншанд сумын гуравдугаар багийн нутагт байгуулах цахиур чулуу боловсруулах үйлдвэр 2019 онд ашиглалтад орох  аж. Тиймээс орон нутгаас ажиллах хүчнийг бүрдүүлж ажиллах, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, худалдан авалт хийх, холбогдох хууль дүрмийг чанад мөрдөж ажллах талаар Засаг дарга дурдсан байна.

Үйлдвэр жилд 3600-4800 тонн, сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах  хүчин чадалтай бөгөөд  бүтээгдэхүүнээ  төмөр замаар ОХУ-аар дамжуулан Европ болон Япон  руу  экспортод гаргах аж.

Цахиур нь галд тэсвэртэй, төрөл бүрийн техникийн сэлбэг хэрэгсэл, дулаанд тэсвэртэй цахилгаан  шаазан материал үйдвэрлэхэд хийхэд тохиромжтой түүхий эд юм.
Тус корпораци түүхий эдээ Сайхандулаан дахь боловсруулах үйлдвэрт баяжуулж дараа нь Сайншанд авчирч баяжуулах үйлдвэрт боловсруулснаар эцсийн бүтээгдэхүүн болгоно.

Холбоотой мэдээ