“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-12 17:07:37

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг багасгах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг хоёр өдрийн турш танилцуулах “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэнг маргааш Сүхбаатарын талбайд үргэлжлүүлэн гаргана. 


Энэ үеэр гэрийн хана, дээвэр, цонхыг үр дүнтэй дулаалах шийдлүүд, дулаалгын өмнөх, дараах үр дүнг харуулсан бодит туршлага, түлш бага зарцуулж, дулаан хадгалах, эрчим хүч хэмнэх энгийн арга, зөвлөгөө өгөхөөс гадна дулаалга хийхэд тохиромжтой материал, багц шийдэл зэргийг танилцуулж байна.


НЗД-ын орлогч А.Амартүвшин “Агаарын бохирдлыг багасгахын тулд айл өрхийг хий, цахилгаан, сэргээгдэх эрчимд хүч хэрэглүүлэхээр төлөвлөсөн. Энэ жил нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний хүчин чадалд тулгуурлан Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлыг хийн түлш хэрэглүүлнэ. Айл өрхүүд дулаан алдагдлаа багасгаж чадвал зардлаа хэмнэх боломжтой. Харин 2028 оны өвөл гэхэд нийслэлийн 105 мянга айлыг дулаалж, газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн” хэмээв. 

Холбоотой мэдээ