Авто машингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-12 16:58:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод маргааш болох авто машингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүд амарна.


Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй.


Авто машингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэдэг бол манай улсад 13 дахь жилдээ энэ өдрийг зохион байгуулж байна. Нийслэлийн төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, урлагийн тоглолт болно.


Авто машингүй өдрөөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,

Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) 

Сөүлийн гудамж,

Чоймболын гудамж,

Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,

Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,

Самбуугийн гудамж,

Анкарагийн гудамж,

Бага тойруу,

Бээжингийн гудамж,

Залуучуудын гудамж,

Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,

Чагдаржавын гудамж,

С.Зоригийн гудамж,

Элчингийн гудамж,

Олимпийн гудамж,

Гэндэнгийн гудамж,

Д.Чойдогийн гудамж,

С.Жамъяан гүний гудамж,


Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 7:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.


Мөн НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж, эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгөх юм.

Холбоотой мэдээ