Цагдаагийн байгууллага мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын тасагтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-26 17:50:07

Хэнтий /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын бүтцэд мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албыг 2018 оны есдүгээр сард байгуулсантай холбогдуулж, орон нутагт нэгжийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Энэ дагуу Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын албанд байсан жижүүрийн алба, Захиргаа удирдлагын албанд байсан холбооны инженер гэх мэт цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээллийг гаргадаг нэгжүүдийг нэгтгэн шуурхай удирдлагын тасгийг байгуулжээ.

Тус тасаг нь тухайн орон нутагт гарч байгаа хэрэг зөрчлийн нөхцөл байдлыг нэгтгэж цагдаагийн байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах гол чиг үүрэгтэй ажиллаж байна. Түүнчлэн иргэдийн дуудлага мэдээллийн үнэн бодит байдлыг хангахын тулд цагдаагийн байгууллагын зүгээс утсаар дуудлага өгч буй иргэнд зохих асуултыг тавьснаар дуудлагыг баталгаажуулдаг гэдгийг онцлон дурдлаа. 

Холбоотой мэдээ