Дипломны ТҮЦ-ээр үйлчлүүлэх хөөрхийлөлтэй залуу үе минь
Хэнтий /МОНЦАМЭ/ 2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 96 их дээд сургууль албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа нь тодорхойгүй, цөөн оюутан суралцдаг, чанаргүй боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм. 2003 онд хийсэн нэгэн судалгаагаар манай улсад 182 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан нь их, дээд сургуулиудыг мөнгө олох “Дипломны ТҮЦ” болгон хувиргаж, одоогийн ажилгүйчүүдийн эгнээг тэлэх үндсэн шалтгаан болж ирсэний эмгэнэлтэй баримт юм.
2293 өдөр