Аймгийн төвийн 42 өрхийг жимс, хүнсний ногоо тариалах боломжоор хангав
Баянхонгор /МОНЦАМЭ/. Иргэдээ тогтмол ажилтай, байнгын орлоготой болгох ээлжит төсөл хөтөлбөр Баянхонгор аймагт эхэллээ. Газар тариалан эрхлэх сонирхолтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, итгэл, хариуцлага даах чадвар бүхий 42 өрхөд 207 сая төгрөгийн дэмжлэгийг төрийн зүгээс үзүүлэхээр болж, төсөлд хамрагдахаар шалгарсан өрхүүдэд албан ёсны эрх олгон батламж гардууллаа.
2267 өдөр