“Хуулиа дээдэлье-2019” тэмцээнийг Заамар суманд зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-28 15:05:29

Төв /МОНЦАМЭ/. “Өсвөрийн сэргийлэгч-Бидний оролцоо” сэдэвт “Хуулиа дээдэлье” тэмцээнийг 16 дахь жилдээ Заамар суманд зохион байгууллаа. Бүсийн энэхүү тэмцээнд Аргалант, Лүн, Цээл, Баянцогт, Баянхангай, Угтаал, Заамар сумын ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцжээ.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Лүн сумын "Хатуу самар" баг тэргүүн байр, Баянцогт сумын "Легро баг" дэд байрт тус тус шалгарч аймгийн ГХУСАЗСЗ-ийн нэрэмжит шагналаар шагнуулсан байна. 

Тэмцээнийг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог хангах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм. 

Холбоотой мэдээ