ХӨВСГӨЛ: "Хүслийн хад" аялал жуулчлалын цогцолборыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-09 18:47:20

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 9 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ.




Хөвсгөл нуурыг жил бүр дунджаар 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчин зорьж ирдэг.


Тэдний олонхынх нь очиж хүслээ шивнэдэг, нутгийн иргэдийн нэрлэдгээр "Сомо хад" нэртэй энэхүү байгалийн тогтцыг аялал жуулчлалын цогцолбор болгох ажил 2021 онд эхэлсэн юм.



Хүслийн хад цогцолбор байгалийн чулуун зам, 12 жилийн бэлгэдэлт баримал, “Тэнгэрийн дусал” шүтээн, явган хүний гүүрэн гарц, завины зогсоол, амралтын тавцан, нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэг, ариун цэврийн байгууламжтай иж бүрэн төлөвлөлттэй болж шинэчлэгдлээ.


Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон хадан хошууг нутгийн иргэд "Сомо хад" гэж нэрлэдэг.


Тус газарт өвс ихээхэн ургадаг учраас нутгийн иргэд чулуун овоо босгосон байна.


Харин сүүлийн үед Хөвсгөл нуурт очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган очиж залбирдаг болсон төдийгүй "Хүслийн хад" хэмээн нэрлэдэг болжээ.

 






 

Холбоотой мэдээ