Химийн хорт болон аюултай бодис ашигладаг 15 ААНБ байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт уул уурхайн таван компани, судалгаа
шинжилгээний лабораториуд, сургуулиуд гээд нийт 15 ААНБ химийн хорт болон аюулт
бодисыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Химийн хорт
болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, гарч
болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх ААНБ-ын алба хаагчдад
зориулсан сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явууллаа.
2265 өдөр