Эгийн гол татуургаасаа хальж, авто замын далан сэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-31 14:13:50

Булган /МОНЦАМЭ/. Олон өдөр үргэлжилсэн борооны улмаас Эгийн гол үеэрлэж татуургаасаа халиад байна. Голын усны түвшин үерийн улмаас нэмэгдсэн тул Булган аймгийн Тэшиг сумын Онцгой комиссоос сум руу зорчих иргэдийг сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг онцгой анхааруулж байна.

Иргэд ус гатлах оролдлого хийхгүй, баталгаагүй завь салаар гол гатлахгүй байж өөрсдийн амь нас, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалахыг зөвлөсөн юм.  

Өнгөрсөн шөнө Эгийн голын гүүрний авто замын далан сэтэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.

Холбоотой мэдээ