БУЛГАН: Генералуудад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-02 12:27:31

Булган, 2025 оны арванхосрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгаас төрөн гарсан генералуудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. 


Булган аймгаас 12 генерал төрснөөрөө Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарт хамгийн олон генералтай аймаг юм.

 

БНМАУ-ын болон ЗХУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх хошууч генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Үндэсний аврах бригадын захирагч, Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарын зэрэг генералуудаа аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Засаг дарга Д.Пүрэв-Очир болон аймгийн удирдлагууд ахлах ангийн сурагчид тусгай албаныхан тосон угтаж, Цогтхунтайжийн талбайд хамтдаа цэцэг өргөжээ.

 

Мөн “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, сансрын нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаагийн дурсамж яриа, “Цэрэг эх оронч үзэл, хүмүүжил”, “Гамшгийн эрсдэлийн боловсрол” зэрэг илтгэлүүдийг танилцуулсан байна

 

Үйл ажиллагааны төгсгөлд дурсгалын гэрэл зураг татуулан, эх түүхийн үнэ цэнтэй өв болох Дуулгат бунхан, аймгийн музей, Их цагаан суваргыг хамтдаа үзэж сонирхжээ.





















Холбоотой мэдээ