Наадмын үеэр гэмт хэрэг зөрчил гараагүй байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-30 16:46:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй гэж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээлэв.

Баяр наадмын үеэр Хөвсгөл аймгийн Цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнд Булган аймгийн алба хаагчид хүч нэмэгдэн нийт 206 цагдаа иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалахаар ажилласан байна.

Надмын үеэр цагдаагийн алба хаагчид зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцох, хурд хэтрүүлэхгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх зэрэг мэдээллийг иргэдэд өгч ажиллажээ. 

Холбоотой мэдээ