Завханы Цэцэн-Уул сум шинэ Соёлын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-31 11:25:57

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цэцэн-Уул сум 200 хүний суудалтай соёлын төвтэй болжээ.Соёлын төвийн барилгын нээлтийг  сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн үеэр хийв.

Улсын төсвийн 250 сая төгрөгийн санхүүжилттэй барилгын ажлыг “Цэхт” ХХК энэ оны гуравдугаар сараас эхлэн барьж долдугаар сарын 28-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. 

Цэцэн-Уул сум 1600 гаруй хүн амтай. Хуучин соёлын төвийн барилгын ашиглалтын хугацаа дуусаж 10 гаруй жил болжээ.Шинэ соёлын төвтэй болсноор иргэд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий соёлын төвөөр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа гэж сумын удирдлагууд нээлтийн үеэр онцлов.

Дашрамд дурдахад Цэцэн-Уул суманд бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байна. Сумын ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байр, заалны барилгыг улсын төсвийн 700 сая төгрөгөөр барьж байгаа бол олон нийтийн амарч, хөгжих нийтийн спортын талбайг барьж  сумын 60 жилийн ойн үеэр хүлээлгэн өгчээ.  

Холбоотой мэдээ