Математикийн "Оюуны наадам" Завханы дөрвөн бүсэд болж байна
Завхан /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө
зөвлөлийн тэргүүн Д.Батсайханы нэрэмжит математикийн 17 дугаар "Оюуны
наадам" Завханы дөрвөн бүсэд болж байна. Эхний бүсийн шалгаруулалт Цагаанчулуут
суманд болж Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумын 300 гаруй
сурагч, 30 гаруй багш, 40 эцэг эх оролцлоо. Багийн дүнгээр Цагаанчулуут сум тэргүүлжээ.
2257 өдөр