Команд штабын сургууль “Дүүрэн хангалттай” үнэлүүллээ
Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 9, 10-ны өдөр Дундговь
аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд тус аймгийн
онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах
ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд идэвх санаачилгатай оролцсоныг Команд штабын сургуулийг удирдаж
ажилласан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа
Б.Ууганбаяр онцолж, дадлага сургуулийг “дүүрэн хангалттай” хэмээн дүгнэснийг Онцгой
байдлын газраас мэдээллээ.
2253 өдөр