Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мэдэгдэл гаргалаа
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Сэлэнгэ аймгаас "Хүүхэд алга
боллоо, хүүхэд хулгайлахыг завдлаа, хүүхэд хулгайлж байгаад баригдлаа" гэх
мэдээллүүд олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, иргэдийн дунд батлагдаагүй худал
мэдээлэл цацагдах болсон байна. Энэхүү олон нийтийн сүлжээнд
тавигдсан мэдээлэл бүрийг нэг бүрчлэн шалгах ажлыг тус аймгийн Цагдаагийн газраас явуулахад таксинд явж байсан,
буяны ажил гүйцэтгэж хүүхдүүдэд буяны зүйл
өгч байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Одоогоор Сэлэнгэ аймгаас хүүхэд хулгайлсан гэх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй аж.
2250 өдөр