Хүүхдийн урлагийн их наадмын төвийн бүсийн шалгаруулалт болж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул
аймгийн Залуучууд театрын их танхимд төвийн бүсийн хүүхдүүд авьяас билгээрээ
өрсөлдөж байна. Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нийт 300
орчим хүүхэд чуулсан наадмыг 14 төрлөөр явуулж, аймаг тус бүр 50 минутад
багтаан урлагийн тоглолтоо үзүүлэх ажээ. Аймаг
бүрээс шалгарсан хүүхдүүд бүсийн наадамд, улсын хэмжээнд аймаг бүсээ төлөөлөн оролцох аж.
2251 өдөр