Зохиолч Т.Костёрын "Хүмүүжил ба сургаал" ном олны хүртээл болов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-28 16:15:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, зохиолч, яруу найрагч, цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Костёрын "Хүмүүжил ба сургаал" номын нээлт Т.Ахтаны нэрэмжит Төв номын санд энэ сарын 23-ны өдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд МЗЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Сураган тэргүүтэй орон нутгийн зохиолч, яруу найрагчид, уншигчид, номын сангийн хамт олон оролцлоо.

Зохиогчийн шинэ номонд 2010 оноос хойш казах, монгол хэлээр бичсэн хүмүүжил, төрсөн нутаг, хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой болон хошин шүлгүүд багтжээ. Өмнө нь "Архины хор хөнөөл", "Гарын мөр", "Ислам шашны хүмүүжлийн ач холбогдол", "Монгол Улсын хуулиуд", "М.Икей баатар" зэрэг номоо олны хүртээл болгож байсан зохиолчийн энэ удаагийн ном нь хүүхэд, залуучуудын хүмүүжил, тэдний нийгэмд зөв хүн болж төлөвшихөд нь чухал нөлөө үзүүлэх бүтээл болсныг уншигчид онцолж байлаа. 

Холбоотой мэдээ