Байшин орон сууцны тооллого 43 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-08-28 16:12:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд байшин орон сууцны тооллого 43 хувьтай үргэлжилж байна.

Тооллогод аймгийн хэмжээнд 47 тоологч ажиллаж байгаа бөгөөд 39000 гаруй өрхийн байшин орон сууцыг тоолох юм байна. “Байшин орон сууцны тооллого анх удаа хаягийн зурагт суурилан зөөврийн тоног төхөөрөмжөөр тоолж байгаагаараа онцлог бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа айл, өрх амьдрах зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээлэлтэй болох зорилготой.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийн тооцоход шаардлагатай анхдагч мэдээллийг Засаг захиргааны хамгийн бага түвшнээр бүрдүүлэх ач холбогдолтой” гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.


Холбоотой мэдээ