Орхон аймагт 14 цагийн турш цахилгаан хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-08-28 16:57:47
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар “Эрдэнэт” дэд станцын 35кВ-ын II системийн засварын ажлыг хийхтэй холбоотойгоор Орхон аймагт 14 цагийн турш цахилгаан хязгаарлана. 

Тодруулбал, энэ сарын 30-нд 06.00-20.00 цагийн хооронд Баян-Өндөр сумын гэр хорооллын бүх баг буюу 14 мянган өрх айл, орон сууцны зарим хороололд цахилгаан хязгаарлаж засварын ажил хийх ажээ. Мөн Жаргалант суманд эрчим хүчний хязгаарлалт хийх гэнэ. Цахилгаан хязгаарлах үед гэр хорооллын “Ухаалаг худаг” ажиллахгүй тул иргэд усны нөөцөө бэлдэхийг мөн анхаарууллаа. 

Холбоотой мэдээ