Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулж цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-08-28 17:41:31
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулж “Эх орны дайны баганат хөшөө”, “Жанжнуудын хөшөө”, Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө.  

Цэцэг өргөх ёслолд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн офицер бүрэлдэхүүн, аймгийн удирдлага, Цэргийн штаб, Халх голын байлдаанд оролцож байсан ахмад дайчид болон Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэд консул Дмитрий Николаевич Кузнецов нар оролцлоо. 

Энэ үеэр ахмад дайчид түүхэн цаг үеийг эргэн дурсаж ярихдаа, “ 1939 оны тавдугаар сарын 15-нд БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг Японы нисэх онгоц бөмбөгдсөн. Мөн 28-ны үүрээр Японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөж давшилтад орсноор Халх голын район дахь байлдаан эхэлсэн. 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар  02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний  07:00 цагт  гал зогсоосноор Халхын голын дайн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн ялалтаар дууссан юм” хэмээв.

Цэцэг өргөх ёслолын дараа “Уурхайчин” соёлын ордонд “Халх гол-80” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа.  

     

 

Холбоотой мэдээ