Үерийн аюулаас урьдчилан сэргийлж далан барив

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-08-20 11:47:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн наймдугаар хэсэгт үерийн уснаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, учирч болзошгүй эрсдэлийг сааруулах зорилгоор 1,2 км-ийн урттай шороон даланг барилаа.

Аймгийн Засаг даргын гамшгаас хамгаалах нөөц сангийн зургаан сая төгрөгийн санхүүжилтээр далангийн ажлыг энэ сарын 16-18-нд хийж дуусгажээ.

Тус багийн наймдугаар хэсэг нь уулын бэлд байрладаг бөгөөд үерийн ус урсаж айл өрхүүдийг усанд автуулах магадлал их байдаг тул  урьдчилан сэргийлж далан барьжээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон шар усны үер 15 дугаар багийн төвөөр дайрч айлууд усанд автаж, бохирын ус хальж, авто замын эвдрэл үүссэн юм. 


Холбоотой мэдээ