Давст суманд 3,6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-08-20 12:18:03

Увс /МОНЦАМЭ/. Давст суманд энэ жил 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 200 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг Улаанбаатар хотын "Кунгсхолм Эм Жи Эл" компани гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 25 хувьтай. Барилгыг ирэх жилийн зун ашиглалтад  оруулна. 

Мөн улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Давст сумын төв дотор тохижилт, зам засварын ажил хийж байгаа бол үлдсэн нэг тэрбум төгрөгөөр сургуулийн хүүхдийн дотуур байрны барилга шинээр барьж буй. 

Холбоотой мэдээ