Инженерийн хийцтэй 19 худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-13 13:26:01

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг энэ оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласнаар хөдөө аж ахуйн салбарыг онцгой анхаарч 68,5 мян толгой малыг найдвартай усны эх үүсвэрээр хангалжээ.

Албаныхан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Овоо, Булган, Манлай, Мандал-Овоо, Ханбогд, Ханхонгор, Номгон, Цогт-Овоо, Цогтцэций, Даланзадгад суманд нийт 19 инженерийн хийцтэй худаг гаргасан байна.

Эдгээр худгийг ашиглалтад оруулснаар 28,5 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 90 малчин өрхийн 68,5 мян толгой мал устай болж буй. 

Холбоотой мэдээ