Б.Цолмон хүү Монгол Улсынхаа далбааг Тайландын тэнгэрт мандуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-08-12 15:30:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Тайланд улсад зохиогдсон Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч, "Таван Хан" шатрын клубын тамирчин Б.Цолмон стандарт төрөлд түрүүлж алтан медалийн эзэн болжээ. Тэрээр энэхүү амжилтаараа олон улсын дэд мастерын болзол хангасан байна.

Сэлэнгэ аймгийн бяцхан тамирчид уг тэмцээний стандард гурван төрлөөс гурван алтан медаль тус тус хүртсэн байна. Мөн тэмцээний стандард төрөлд мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний ЕБ-ийн 2-р сургуулийн сурагч, "Таван Хан" шатрын клубын тамирчин Б.Сэргэлэн хүрэл медаль хүртсэн аж. Мөн стандардын багийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэгүүний ЕБ-ийн 1-р сургуулийн сурагч, "Таван Хан" шатрын клубын тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль тус тус хүртжээ. 

Холбоотой мэдээ