Сүрьеэ өвчний үзлэг шинжилгээнд зорилтод бүлгийн иргэдийг хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-13 12:48:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/.Говь-Алтай аймгийн Бигэр, Цээл, Алтай сумын зорилтот бүлгийнхэн сүрьеэ өвчний үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. 

"Глобаль" сангийн санхүүжилтээр тус аймагт хэрэгжиж буй сүрьеэгийн дэд төслийн хүрээнд дээрх сумын уул уурхай, хувиараа ашигт малтмал олборлогч зорилтот бүлгийн хүн амын дунд сүрьеэ өвчнийг илрүүлэх идэвхтэй үзлэг шинжилгээг хийж байгаа юм.

Үзлэг шинжилгээг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Бигэр, Цээл, Алтай суманд ажиллаж эрүүл мэндийн төвийн ажилчдад сүрьеэгийн сорьц авах, тээвэрлэх сургалт, үзлэг оношлогоо хийж буй.


Холбоотой мэдээ