ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Н.Ариунбаяр: Мотоспорт бол миний мөнхийн хобби
Хэнтий /МОНЦАМЭ/ Жар гаран жилийн түүхтэй мотоспортын талаар монголчууд бид төдийлөн сайн мэддэггүй. Хурд хүч, авхаалж самбаа сорьсон, эрсдэл дагуулсан экстрим спортын төрөлд шилдэг нь болно гэдэг санаснаар болох зүйл биш. Эрсдэл дагуулахын хэрээр авах таашаал, мэдрэмж нь нэмэгддэг гэх энэ залууг Нарангэрэлийн Ариунбаяр гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бизнесмэн хүн гэхэд ажлаасаа илүү гарахгүй баймаар. Гэтэл өөртөө зориулсан цаг завыг зөв тийш нь удирдаж сурснаар хоббигоо хөгжүүлэх эхлэлийг тавьжээ.Тэрбээр саяхан NomadicOff-RoadNomadic Xtreme Husqvarna Motorcycles MongoliaLiquiMoly-оос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээний Mongolia EnduroMotoCross буюу сүүлийн үед Xtreme спортын төрөлд хүч түрэн дэлгэрч буй төрөлд амжиттай оролцож 44 тамирчнаас тусгай байрын шагнал хүртжээ. Мотоспортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа ч өдгөө мэргэжлийн тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөж экстрим спортын төрөлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсан залуу тамирчин Н.Ариунбаяртай хөөрөлдлөө.
1702 өдөр