15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-09 20:00:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сум төрийн үйлчилгээний “ХУР” системд холбогдож, иргэд 11 байгууллагын 54 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрджээ.

“ХУР” нь төрийн үйлчилгээний мэдээллийг тасалдалгүй ажиллагаатай, төвлөрсөн удирдлагатай платформоор дамжуулан байгууллага хоорондын уялдаа холбоог шинэ түвшинд гаргах, иргэд аж ахуй нэгжид хүрэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилготой мэдээлэл солилцооны систем ажээ.

Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолын дагуу “Үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан хүргэх www.e-mongolia.mn үйлчилгээний “ХУР”мэдээллийн системд холбогдсоноор иргэд аль ч сумаас өөрт хэрэгцээтэй мэдээлэл, лавлагааг хурууны хээгээ уншуулан түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болж байна.

Тус аймгийн хувьд системийг хариуцан ажиллах операторуудад өнгөрсөн зургадугаар сард сургалт зохион байгуулж, дадлагажуулан тоон гарын үсэг олгосон аж. 

Холбоотой мэдээ