Аймгийн хэмжээнд хоршооны үйл ажиллагааг үнэлэх ажлыг хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-10 09:26:14

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хоршоог үнэлэх ажлыг хийж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй 140 хоршоог хамруулсан байна.

Үүнд газар тариалан болон МАА-н чиглэлээр 20, төмс хүнсний ногоо тариалдаг 16, худалдаа үйлчилгээ 15, ноос боловсруулах эсгий үйлдвэрлэл хөөвөр 4, сүү, сүүн бүтээгдэхүүн 6, ХАА, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн 35, түүхий эд бэлтгэн нийлүүлэх 24, ХЗХ 5, олон төрөлт 15, модон эдлэл 2 бусад чиглэлээр 54 хоршоо хамрагдсан. Эдгээр 140 хоршооны үнэлгээнээс үзэхэд тогтвортой өсөлттэй буюу загвар хоршоо 15, хөгжиж байгаа 36, идэвхжиж байгаа 52, идэвхгүй хоршоо 34 байна. Архангай аймгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй 247 хоршоо байгаагаас уг судалгаанд 140 хоршоо хамрагдсан бол 107 хоршоо огт үйл ажиллагаа явуулдаггүй байна.

Холбоотой мэдээ