МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

СЭЛЭНГЭ: Хонь, ямааны мах болон гурилын үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-08 11:06:10

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд худалдан борлуулж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн байна.

 

Тодруулбал, хонины мах 13000-13500 төгрөг, алтан тариа 1-р гурил 2450-2500 төгрөг, ямааны мах 1200-12500 төгрөг болж тус тус өсжээ.

 

Харин сүү 2700-2500 төгрөг болон буурсан байна.

 

Бусад гол нэрийн бүтээгдэхүүн болох элсэн чихэр 3800 (кг), үхрийн мах 1600 (кг), цагаан будаа 4050 (кг), А-80 бензин 2680, А-92 бензин 2700, дизель түлш 3063 төгрөгийн тогтвортой байна.

Холбоотой мэдээ