МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Маргаашаас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-08 08:44:51

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх нутгаар маргаашаас эхэлж бага зэрэг дулаарах талаар ЦУОШГ-ын мэдээллээ. 


Ихэнх нутгаар өнөөдөр багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1-+4 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4-+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14-+19 градус, бусад нутгаар +8-+13 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ