Италийн парламентын сонгуульд барууны төвч үзэлтнүүд тэргүүлж байна
РОМ. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн “Урагшаа, Итали” нам багтдаг барууны төвч үзэлт эвсэл 36 хувийн санал авч, тус улсын парламентын дээд танхим болох сенатад олонхи болжээ. ДХЯ сонгуулийн саналын хуудсуудыг тоолсноор ийм урьдчилсан дүн гарсан тухай телевизийн “Rai News 24” суваг мэдээлжээ.
2216 өдөр