Орос хүн Интерполын тэргүүнээр сонгогдоход саад хийхийг Трампт уриалав
ВАШИНГТОН. /TASS/. Оросын иргэн Александр Прокопчукт Интерполын шинэ тэргүүнээр сонгогдох боломж олгохгүйн тулд тус байгууллагын Ерөнхий Ассамблейн гишүүдэд нөлөөлөхийг хүссэн нээлттэй захидлыг Америкийн Конгрессын хоёр танхимын гишүүд улсынхаа Ерөнхийлөгч Дональд Трампт илгээжээ. Захидлыг Нью-Хэмпшир муж улсаас сонгогдсон сенатч, Ардчилсан намын гишүүн Жен Шахин цахим хуудастаа байрлуулсан байна.
2425 өдөр