Зимбабвегийн Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 12:27:48

МОСКВА. /ТАСС/. Улс оронд жагсаал цуглаан өрнөж буйтай холбоотойгоор Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва биечлэн оролцохгүй аж.


“Давост болох чуулга уулзалтад Сангийн сайд Мтули Нкубе улс орноо төлөөлөн оролцох болно. Бид эхний ээлжинд улс оронд тогтвортой, амар тайван байдлыг эргүүлэн авчрах хэрэгтэй байна” хэмээн Зимбабвегийн төрийн тэргүүн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Шатахуун болон дизель түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх тухай өмнь нь Зимбабвегийн эрх баригчид мэдэгдсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгэсэн юм. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан эхэлснээс хойш 200 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Түүнчлэн жагсагчид цагдаа нартай сөргөлдсөний улмаас 3 хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ