Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-21 15:12:23

ВАШИНГТОН. /ТАСС/. Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулахгүй бол тус улсын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Хятад улс хэлэлцээр байгуулахыг маш их хүсч байгаа. Худалдааны хэлэлцээр байгуулахгүй бол 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах бэлэн байна. Хятад улс АНУ-ыг олон жил ашигласан. Тийм учраас би татвар ногдуулах болно гэдэгт итгээрэй” хэмээн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. 

Холбоотой мэдээ