ТӨВ: Аймгийн нийт хүн амын 11 хувь нь ахмадууд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-01 15:49:55

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын баяр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Төв аймгийн статистик мэдээллийг хүргэж байна. Төв аймгийн нийт хүн амын 11 хувь нь ахмадууд байна. Үүнээс 44.3 хувь нь эрэгтэй, 55.7 хувь нь эмэгтэй юм. Хөдөө суманд 80.4 хувь нь хөдөө суманд 19.6 хувь нь Зуунмод суманд амьдарч байна.


Хамгийн түгээмэл нэртэй ахмад нь Оюунчимэг, Алтанцэцэг, Наранцэцэг, Энхтуяа, Оюунцэцэг нар байна. Хамгийн урт нэртэй нь Борогнойдовдонсүрэн, Төртогтохтүмэнбаяр, Эрдэнчимэгмахейек, Сууринбүрнээбаатар, Эрдэнэхишигдэлгэр нар юм.


Мөн 10 дугаар сарын 1-нд төрсөн ахмадын 529 нь эрэгтэй, 753 эмэгтэй байгаа бол хамгийн өндөр настай нь 107 настай эмэгтэй байна.

 

Холбоотой мэдээ