Архангайд 20480 эцэг мал дутагдалтай байна
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нэг буурт 35 ингэ, нэг азарганд 11 гүү, нэг буханд 28 үнээ, нэг хуцанд 99 эм хонь, нэг ухнад 85 эм ямаа ноогдож байгаа нь хээлтэгч, хээлтүүлэгчийн зохистой харьцаа алдагдсаныг харуулж байна. Үүнээс үзэхэд 664 толгой азарга, 1065 толгой бух, 13342 толгой хуц, 5409 толгой ухна дутагдалтай байна.
1823 өдөр