Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангайд хоёр дахь удаагаа болов
Архангай /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн Цэцэрлэгт боллоо. Эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээнийг Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, “Арж” групп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж, нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 25 байгууллагын 265 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
1790 өдөр