Цастай ч зам даваа хаагдаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-13 17:33:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд цас орсон. Өнөөдрийн14:00 цагийн байдлаар тэнгэр цэлмэг, салхи тогтуун, бүх чиглэлд зам даваа саадгүй байгааг аймгийн “АЗЗА” ТӨХК-аас мэдээлэв.

“АЗЗА” компанийн ажилчид А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 0,0-7 км-т зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусах, замын хөвөөнд байрлуулсан овоолгоноос үнс шаарга цацах ажлыг хийжээ.

Мөн А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн автозамын 102-120 км-т автогрейдерээр зорчих хэсгийн цасыг хуссан ба одоо Донгойн А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамын 90-100 км-т зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусах, халтиргаа гулгаатай хэсэгт давс цацах ажлыг хийж байна.

Холбоотой мэдээ