217 иргэнд ахуйн зориулалтаар загас барих эрх бичжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-07 16:57:39

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамтран энэ он гарсаар Өгий нууранд дөрвөн удаагийн хяналт шалгалтыг хийжээ. Ингэхдээ амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлийн хэрэгжилтийг ханган нийтдээ 217 иргэнд ахуйн зориулалтаар загас барих эрхийн бичиг бичжээ.

Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Өгий нуур нь битүү цасан бүрхүүлтэй, мөсний зузаан 55-80 см-тэй байгаа нь өмнөх жилүүдээс 30-40 см-ээр бага хөлдсөн байна. Иймээс нуурын мөсөн дээгүүр автомашинаар зорчихгүй байх, загасчлахаар ирж буй иргэдэд Өгий нуур, Орхон, Тамир голын мөс цөмрөх аюулаас болгоомжлох, ойр орчимд хог хаяхгүй байхыг анхааруулжээ.

Холбоотой мэдээ