БУЛГАН: Гитар хөгжмийг ангиараа сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-02 17:15:19

Булган, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Булган аймагт "Амьд хөгжим" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Булган соёлын ордноос ЕБС-ийн сурагчид болон насанд хүрэгчдийн дунд гитар хөгжмийн сургалтыг эхлүүллээ.

 

Сургалтыг ганцаарчилсан, ангиараа буюу массын, насанд хүрэгчдийн оройн гэх мэтээр ангилан зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 180 гаруй хүүхэдтэй эхлээд байна.


Манай ордны 4 хөгжмийн багш тусгайлсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж 4 танхимд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Мөн ангиараа гитарчин хөдөлгөөн өрнүүлж 3-р сургуулийн 7а,.6а,.6б, 2-р сургуулийн 5а ангиуд ангиараа суралцаж эхлээд байна.












Холбоотой мэдээ