Энэ онд 15.0 сая төгрөгийн биотехникийн арга хэмжээг зохион байгуулна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-10 11:01:28

Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд зэрлэг амьтдад зориулж, зургаан удаагийн биотехникийн арга хэмжээг авахаар төлөвлөж, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтад тусгажээ.

Энэ жил Хашаат, Өндөр-Улаан, Их тамир сумын гурван бүс нутагт 1, 4 дүгээр сард биотехникийн арга хэмжээг нийт 15.0 сая төгрөгөөр явуулна. Өнгөрөгч 1 дүгээр сард Хашаат сумын Номгон ууланд амьдардаг буга, гөрөөст өвс, тэжээийг байршуулж өгсөн.

Өмнөх онд 1, 5 дугаар сард Хангай сумын Ноёнхангай уул, Тариат сумын Хорго, Тэрхийн цагаан нуурын тусгай хамгаалалттай газруудад нийт зургаан удаагийн биотехникийн арга хэмжээг 13.0 сая төгрөгөөр зохион байгуулжээ.         

Холбоотой мэдээ