Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийн шуудангийн өдөр өнөөдөр тохиож байна.
Дэлхийн шуудангийн өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэдэг. Өнөөдөр 190 гаруй оронд 5 сая гаруй шуудангийн ажилтан өдөр бүр захидал хүргэх, илгээмж дамжуулах, цахим худалдааны бараа түгээх чухал үүргийг гүйцэтгэж байна.
Жил бүрийн энэ өдөр “Олон улсын захидлын уралдаан” зарладаг бөгөөд манай улсын хувьд сурагчдын дунд тодорхой сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг оролцогчийг олон улсын шатанд оролцуулдаг. Мөн шуудан үйлчилгээний хөнгөлөлт, урамшуулал зарлаж, шинэ марк, үзэсгэлэн гаргадаг уламжлалтай.
Швейцарын
Берн хотноо 1874 онд Дэлхийн
Шуудангийн холбоо (Universal
Postal Union, UPU)-г энэ өдөр байгуулжээ.