УВС: Д.Бумбаярын нэрэмжит тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-09 14:19:23

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Улаангом хотноо энэ сарын 10-12-нд болно.


Тодруулбал, Увс аймгийн Тэс сумын харъяат, Монгол Улсын заан, Оросын холбооны Тува улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Дамирангийн Бумбаярын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр болох юм.


Нийтдээ долоон насны ангиллаар зохион байгуулагдах тус тэмцээний бүртгэл энэ өглөө эхэлсэн байна. Иймээс аймаг, сумдын багш, дасгалжуулагчид, өсвөрийн тамирчдыг идэвхтэй хамрагдахыг зохион байгуулагчид уриалж байна.

 

 

Холбоотой мэдээ