ӨНӨӨДӨР: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-09 07:20:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


09:00 цагт: Цахим системийн үйл ажиллагааны загвар, техникийн тодорхойлолтын эхний хувилбарыг улс төрийн нам, төрийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах, санал авах  хэлэлцүүлэг "Бишрэлт" зочид буудлын хурлын танхимд болно.

09:30 цагт: Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.

10:00 цагт: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал ШУА-д болно.

10:00 цагт: “Засгийн газрын болон нийслэлийн мега төслүүдийн зураглал” танилцуулах уулзалт Нээлттэй нийгэм форумын  хурлын танхимд болно.

10:00 цагт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажилтнаа сонсъё” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг МҮЭСТО-ийн бага танхимд зохион байгуулна. 

10:30 цагт: Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Д.Сүхбаатарын талбайд 10.000 гаруй эмч, ажилтан оролцсон “Эрүүл мэндийн салбарын ажилчдын зөв шинэчлэлийн төлөө” жагсаал, цуглаан болно.

 13:00 цагт: Хагас коксжуулсан түлшийг борлуулж эхлэхтэй холбогдуулан НЗДТГ-аас Налайх дүүргийн “Тавантолгой түлш”-ний үйлдвэрт мэдээлэл хийнэ.

14:00 цагт: "Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй" кино сургалт "Глоб Интернэшнл" төвд болно.

16:00 цагт: МУЭ-ийн “Намар” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулж буй "Үгсийн өрөг урлаг" найрагтай өдөрлөг арт галерейд болно.

-Кино урлагийн зөвлөл, Монголын Урлагийн зөвлөл хамтран 2025 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд “Монгол кино төслүүд” уралдаан болно. 

-Нийт шүүгчийн III чуулган Төрийн ордонд болно.

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна. 

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн "Намар" уламжлалт үзэсгэлэнг толилуулж байна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилнэ.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.


Орон нутагт:

Хэнтий: Хариуцлагатай уул уурхай, зүүн бүсийн чуулга уулзалт болно.

Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.

Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилнэ.

Завхан: “Living in Space” буюу “Сансарт амьдрахуй” агуулгын хүрээнд “Дэлхийн сансрын 7 хоног”-ийг тэмдэглэж байна. 

Холбоотой мэдээ