БУЛГАН: "Англи хэлтэй Булган" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Англи хэлтэй Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд Булган сумынхаа багш сурагчид болон төрийн албан хаагчид хэлний боловсрол эзэмшихэд дэмжин ажиллаж байна.
Энэ хүрээнд Монголын англи хэлний академийн захирал Ц.Хүрэлтулгатай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Булган сумын багш, сурагч, төдийгүй төрийн албан хаагчдыг уг хөтөлбөрт шат дараатай хамруулахаар ажлаа эхлүүлэв.
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны VI/33 дугаар тогтоолоор “Англи хэлтэй Булган” дэд хөтөлбөрийг баталсан юм.