Гал түймрийн улмаас 50 гаруй сая төгрөгийн хохирол учиржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-13 16:00:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар долоон удаагийн гал түймэр гарчээ. Өвөл, зуны хоёр сууц, нэг малын хашаа хороо шатаж, иргэдэд 50.0 гаруй сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч А.Тавхайдорж: “Тухайн гал түймрийн шалтгаан нөхцөл нь иргэдийн хайхрамжгүй үйл ажиллагаатай холбоотой“ гэв. Гал түймрийн үеэр аймгийн ОБГ-ын алба хаагчид 800 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

2-р сарын 1-28-ны хооронд ОБГ-аас “Гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангуулах” төлөвлөгөөт ажлыг 15 ажлын хэсэг, 2-3 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна. 2019 онд Эрдэнэбулган сумын зургаан багийн 1895 айл өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Одоогоор аймгийн  ОБГ, ЦГ, ЭМГ, МХГ, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хамтарсан хяналт шалгалтыг хийж эхлээд байна.

Холбоотой мэдээ