ТӨВ: "Сайн хичээл" уралдаанд 157 багш оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-26 12:39:41

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх жилийн баярыг угтан зохион байгуулж байгаа "Сайн хичээл" уралдаанд аймгийн 157 багш оролцож байна.


Тус үйл ажиллагаа нь мэргэжлийн багш нарын бүлгийн сайн туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Сайн хичээлийг сургуулийн өмнөх боловсролын 12 багш, бага боловсролын анги бүрийн 40 багш, суурь, бүрэн дунд боловсролын 16 судлагдахуунаар 75 багш нийт 127 багш зааж байна.


Харин мэргэжлийн багш нарын бүлгийн судлагдахуунд суурилсан 13, суралцахуйд суурилсан 17 нийт 30 багш туршилтаар хэрэгжүүлжээ.


"Шижир алт" цэцэрлэгийн багш Ц.Дуламсүрэн, Сайн хичээл үйл ажиллагаанд анх удаа оролцож байна. Хамт олноороо сууж бэлтгэдэг учраас маш их зүйлсийг суралцаж, туршлагаа солилцсон, бусад багш нараас үлгэр дуурайл, шинэ санаа авсан үр өгөөжтэй ажил болж байна.


Сургалт арга зүйн хэлтсийн дарга Б.Дашцэрмаа, Сайн хичээл болон мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа гэсэн хоёр төрлөөр сургуулийн өмнөх боловсролын болон суурь, бүрэн дунд боловсролын багш нарын дунд зохион байгуулж байна. Багшийн тасралтгүй хөгжилд хувь нэмэр оруулж, ээлжит хичээлийн чанар өгөөж сайжирч, цаашлаад сургалтын чанарт зохих үр дүнгээ өгнө гэж бодож байна гэв. 






Холбоотой мэдээ