ТӨВ: Дунгийн суулгацтай авьяаслаг хүүхдийн урлагийн наадамд Д.Анударь тэргүүн байр эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арал дээр зохион байгуулсан Дунгийн суулгацтай авьяаслаг хүүхдүүдийн олон улсын урлагийн наадамд Төв аймгийн Эрдэнэ сумаас Д.Анударь оролцож тэргүүн байр эзэлжээ.
Д.Анударь төрөхдөө эрүүл сонсголтой байсан ч хоёр нас хүрээд сонсгол нь огцом буурсаар сонсголгүй болсон. Өдгөө Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн 5б ангид сурдаг, монгол бүжгийг хичээнгүйлэн суралцаж байгаа юм.
2 нас 8 сартайдаа дунгийн суулгацын мэс засалд орсноор хорвоогийн дуу чимээг дахин сонсож, ялгаж чаддаг болжээ.
Олон улсын шүүгч нар түүнийг сонсголоороо хөгжим, аяыг төгс мэдэрч, хэмнэлд тааруулан бүжиглэж байгааг онцлон хэлсэн байна.
Чихний дунгийн суулгацыг мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралттай хүнд суулгадаг байна.